БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын ахлах прокурор Д.Цогт-Эрдэнэ сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, мэргэжлийн хяналтын байцаагч нарын нэгдсэн сургалт”–ыг зохион байгуулжээ.

Сургалтанд 9 сумын хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч хамрагдсан бөгөөд "Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал", "Эрүүгийн хуулийн албан тушаалтанд холбогдох зарим зүйл хэсэг", "Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг үйлдэх, ашиглах, хадгалах журмын эсрэг гэмт хэрэг", Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг болон зөрчил” зэрэг сэдвүүдээр сургалт явуулжээ.

Мөн Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн А/03 А/04 дугаартай тушаалаар баталсан зааврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх заавар”-аар мэдээлэл хийж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж санал бодлоо солилцжээ.

Сургалтад 30 гаруй байгаль орчны хяналтын улсын байцаагч, мэргэжилтэн, хяналтын байцаагч,байгаль хамгаалагч оролцсон байна.