Өнгөрсөн онд тус аймагт 882 гэмт хэрэг гарч, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас 766 буюу 86.8 хувь нь аймгийн төвд, 65 буюу 7,5 хувь нь Шарын голд, 14 буюу 1,5 хувь нь Орхон суманд, 37 буюу 4,2 хувь нь Хонгор суманд тус тус гарчээ.
Хэргийн ангиллаар судалвал хөнгөн хэрэг 394 буюу 44,8 хувь, хүндэвтэр хэрэг 381 буюу 43,1 хувь, хүнд хэрэг 75 буюу 8,5 хувь, онц хүнд гэмт хэрэг 32 буюу 3,6 хувийг эзлэж байх ба хэргийн төрлийн хувьд Хүний амь насыг хохироосон 10 буюу 1,1 хувь, бусдын бие мах бодид гэмтэл учруулсан 259 буюу 29,3 хувь, хүчингийн гэмт хэрэг 6 буюу 0,6 хувь, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 185 буюу 20,9 хувь, бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг 6 буюу 0,6 хувь, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 25 буюу 2,8 хувь, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг 66 буюу7,4 хувь, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг 29 буюу 3,2 хувь, танхайрах гэмт хэрэг 37 буюу 4,1 хувь, хөдөлмөр хамгаалал болон аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэрэг 4 буюу 0,4 хувь, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 5 буюу 0,5 хувь, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын эсрэг гэмт хэрэг 61 буюу 7,0 хувь, шүүх, цагдан хорих ангиас оргох гэмт хэрэг 3 буюу 0,3 хувь, бусад төрлийн гэмт хэрэг 186 буюу 21 хувийг тус тус эзлэж байна.
Нийт гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулвал 291-р буюу 24,8 хувиар буурснаасхөнгөн гэмт хэрэг 63-р буюу 13,8 хувиар, хүндэвтэр гэмт хэрэг 211-р буюу35,6 хувиар, хүнд гэмт хэрэг 14-р буюу 15,7 хувиар, онц хүнд гэмт хэрэг 3-р буюу 8,6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.
Дээрх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг судлахад 265 буюу 30 хувь нь согтуугаар үйлдэгдсэн, 378 буюу42,8 хувь нь ажилгүй иргэд үйлдсэн байхаас гадна, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 34 гэмт хэрэг гарсан нь нийт хэргийн 6,6 хувийг эзлэж байна. Түүнчлэн төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг 33 буюу 3,7 хувийг,насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 25 буюу 2,8 хувийг тус тус эзлэж байна.
Хэргийн шийдвэрлэлтийн хувьд нийт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан 882 хэргийн208-д прокурор яллах дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлснээс 98буюу 47,2 хувьд хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, 110 буюу 52,8 хувьд нь хорихоос өөр төрлийн ял оногдуулаар шийдвэрлэжээ.
Ийнхүү Дархан-Уул аймгийн прокурорын газраас 2016 онд эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг 7 удаа судалж холбогдох арга хэмжээ авснаас гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 10 шалгалт хийж, тодорхой гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар 69 мэдэгдэл бичиж, хууль хяналтын байгууллагуудтай хамтран 44 удаа хууль тогтоомж суртчилах ажлыг хийсэн байна.
.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба