ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛТАЙ ЯЛТНУУДАД ЯРИА ХИЙЖЭЭ

A- A A+
ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛТАЙ ЯЛТНУУДАД ЯРИА ХИЙЖЭЭ

 

Дорноговь аймгийн прокурорын газраас Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасаг болон аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран тэнсэн харгалзах ялтай ялтнуудад 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр уулзалт, ярилцлага хийжээ.

Энэ үеэр аймгийн прокурорын газраас ялтнуудад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, шинэчлэн найруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар яриа хийж, тэднийг дахин гэмт хэрэг үйлдэх, захиргааны зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн цаг үеийн шинжтэй ажлыг зохион байгуулжээ.