УЕПГ-ЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВИЙН ХЯНАЛТЫН ПРОКУРОР Г.ОЮУНБОЛД
Гэмт хэргийн зураглал үйлдэх аргачлал /crime mapping/
А/ Судалгаа хийх хүрээг гаргах:
Б/ Бэлтгэл ажил:
1. Газарзүйн зураглал гаргах: Нутгийн захиргааны байгууллагатай урьдчилан ярилцаж, шийдвэрлэсний үндсэн дээр орон нутгийн үнэн зөв, бодит газрын зураг, түүнд орших обьектын талаархи мэдээлийг оруулсан байна.
2. Мэргэжлийн байгууллагуудтай холбогдох: Газрын болон геодези зурагзүйн газар, кадастрын алба, архитектурын алба гэхчилэн холбогдох нэгж байгууллагын мэргэжилтний туслалцааг авсан байна.
3. Газрын зурагтай ажиллаж сурах: Зураглал үйлдэхэд тухайн нутаг дэвсгэрийн газар орны онцлогийг мэддэг байх, удаан хугацаанд тогтвортой, няхуур нямбай ажиллаж, дүн шинжилгээ хийх шаардлагатай.
4. Гэмт хэргийн зураглалыг олон газар биш нэг газарт үйлдэхэд анхаарч, хүч тарамдуулахгүй, тодорхой гэмт хэрэг, зөрчлийг орхигдуулахгүй байхад анхаарал хандуулж, гэмт хэрэг бүртгэлийн системтэй уялдуулах
5. Нутаг дэвсгэрийн хэмжээнд гаргасан газрын зургийн шинэчлэлийг байнга хийж байх, тэмдэглэгээ хийх боломжийг бүрдүүлэх
В/Техник төхөөрөмж бэлтгэх, ашиглах:
Үүнд:
- Гэмт хэргийн зураглал үйлдэхэд ашиглах том зураглал бүхий самбар, дэлгэц
- Тэмдэглэгээ хийх ашиглах эд зүйлс, өнгө, өнгийн хатгуур, бал, харандаа,фотошоп программ, гэмт хэргийн төрлийг хялбарчилсан байдлаар харуулсан жижиг зураг, ноорог газрын зураг
Ер нь гэмт хэргийн талаар тэмдэглэгдэх газрын зураг нь хоёр хэлбэртэй:
ü Биет буюу цаасан хэлбэртэй /бөх, бат/ хамгийн багадаа 1,5х1,5-ээс доошгүй, тэмдэглээ хийх боломжтой байх
ü Цахим буюу дижитал хэлбэрт байгаа газарзүйн зурагт хийх тэмдэглэгээ нь оны эцэст криминологи судалгаа хүргүүлэх, удирдлагад танилцуулах зэрэгт зайлшгүй хэрэглэгддэг учраас дээрхи хоёр хэлбэрийг хоёуланг нь ашиглаж байж үр дүнгээ өгдөг.
Г/Тэмдэглэгээ үйлдэх аргууд
1. Dot цэг, бөөрөнхий, дугуй, чагт
2. Line- холбосон хоёр цэгийн хороондын хамаарал
3. Triangle –гурвалсан бүтэц /ажил-гэр-дэлгүүр г.м/
Юмс үзэгдлийн мөн чанарыг илэрхийлэх олон арга байдгийн нэг нь зураглал үйлдэх арга юм. Гэмт хэрэг гарсан цэгийн газарзүйн байршил, хугацаа, давтамж зэргийг жагсаан бичихэд data буюу мэдээлэл өгөхөд нилээдгүй бэрхшээл учирдаг.
- Мэдээлийг багтаан өгөхөд дүрс ашиглах. Хулгай, дээрэм гэх мэт хэргүүдийг дүрсээр илэрхийлэхэд тун хялбар байдаг, Тухайлбал дээрмийг хар багтай хүний дүрсээр төлөөлүүлж байхад хулгайг шуудайтай мөнгө, залиланг төгрөг гэх мэтээр илэрхийлж болно.
- Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг нэг бүрд тэмдэглээ өгөх боломжгүй үед нийтлэг үйлдэгддэг танхай, дээрэм булаалт, залилан, зам тээврийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, галдан шатаалт гэсэн хэргүүдийг дүрсээр харин бусад хэргүүдийг товчилсон үсгээр тэмдэглэж, дор нь тайлбар бичиж болно. Тухайлбал, дараахь байдлаар дүрсэлнэ.[11] Үүнд:
Газарзүйн зураглал тодорхойлох /geographic profiling/
Гэмт хэргийн зураглал үйлдэх аргыг хэрэглэсний дараа газар зүйн байрлалын хувьд үнэлгээ өгөх нь хамгийн чухал хэсэг бөгөөд энэ нутаг дэвсгэрийн хэмжээнд хаана, аль газарт, хэнд, ямар хугацаанд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг явуулах вэ? гэдгийг тодорхойлох ач холбогдолтой. Гэмт хэрэг гарч буй газар орны онцлог байдлийг ихэнхи цагдаагийн ажилтнууд хэсэг хугацааны дараа мартддаг бөгөөд зураглал үйлдэх нь аливаа үйлдлийг эргэн сануулж байх, түүнд харьцуулсан оюуны дүгнэлт өгөхөд хэрэглэгдэнэ. Хэсгийн байцаагч, төлөөлөгчийн обьектын судалгаа үүнтэй төстэй боловч бүхэлд нь гэмт хэргийн талаар мэдээлэл авахад хэрэглэгддэггүй талтай. Ийм учраас зайлшгүй хийдэг обьектийн судалгааг үр дүнтэй болгохын тулд нэгдсэн зохион байгуулалтад оруулж өөрсдөөр нь танилцуулга хийлгэж, үр дүнг нь нэгтгэж байвал зохино. Үүний өмнө цагдаагийн алба, хэлтсийн дарга, дүн шинжилгээний байцаагч нарыг дээрхи ажилд татан оролцуулахдаа үүрэгт ажилтай нь холбон өгч, дурдсан бэлтгэл ажлыг сайн зохион байгуулбал илүү амжилтанд хүрнэ.
А/ Давтамж тодорхойлох:
Б/ Хохирогч тодорхойлох
Хохирогчийн гэмт халдлагад өртсөн байдлыг түүний явдаг чиглэлээр, мөн халдлагад өртсөн өдөр гараг, цагаар гаргахдаа хатгаж, тэмдэглэж байгаа цэг бүр дээр нэмэлт мэдээл оруулах шаардлагатай. Хотын төвөөс захын хороолол руу эсвэл хотын захаас төв рүү гэх мэтчилэн гэмт хэргйн хохирогчийн байдал эрс ялгаатай байдаг бөгөөд үүнд аль төрлийн гэмт хэрэгт хохирогч хаана хамгийн өртөж байгааг тодорхойлох боломжтой.
Практик.
Анхаарах зүйл
Хоёр.Тодорхой төрлийн гэмт явдал, тэр дундаа орчин, нөхцлөөс ихээхэн хамааралтай хүч хэрэглэсэн, өмчийн эсрэг зарим гэмт хэргийг газарзүйн зурагт тэмдэглэхдээ зөвхөн эрүүгийн хэргээс гадна, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материал, хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэрэг, цагдаагийн байгууллагад анх ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдлыг нэг бүрээр тухайн үйл явдал болсон байршлаар нь тэмдэглэвэл бодитой гарна.
Гурав.Нутаг дэвсгэрийн хэмжээ жижигтэй, хүн ам багатай сум, аймгийн хэмжээнд энэ аргыг хэрэглэх боломжгүй боловч зам тээврийн аюулгүй байдлын гэмт хэрэг, захиргааны зөрчил, ослыг энэ аргаар тогтоож урьдчилан сэргийлэх боломжтой. Тухайлбал, Говь-сүмбэр аймгийн цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр төв зам дагуу гарч осол, аваар нь шөнийн цагаар болон том ачааны машин түр зогсдог газар ихэвчлэн үйлдэгддэг байна. Гэтэл үүнийг газарзүйн зураглал үйлдэх замаар байршил, цагийг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах бүрэн боломжтой юм.
Дөрөв.Нийслэл, дүүргийн хэмжээнд прокурорын газруудаас цагдаагийн байгууллагатай хамтран энэ аргыг ашиглаж криминологийн судалгаа явуулж хэвшвэл урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх боломжтой юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба