\"АВЛИГИЙН ЭСРЭГ ХУУЛЬ, НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ\" СУРГАЛТАНД ПРОКУРОРУУД ХАМРАГДЛАА

A- A A+
\

Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төв, Авлигатай тэмцэх газар хамтран прокурорын байгууллагын нийт прокурор, ажилтнуудад "Авлигийн эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт онлайн сургалтыг 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар авлига, ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчил гэж юуг ойлгох талаар мэдээлэл өгсөн. Түүнчлэнцаашид хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар мэдүүлж, албан тушаалтан мэдүүлгээ өөрөө баталгаажуулдаг болсон талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Ph.DБ.Өнөрмаа, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Б.Эрдэнэцэцэг, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш нар явуулж, Авлигийн гэмт хэрэг, эдийн болон эдийн бус давуу тал, Хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлэх заавар, Авлига болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдвүүдээр мэдээлэл өглөө.

Aвлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн талаар сургалт, арга зүйн зөвлөмжөөр хангах нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл бөгөөд энэ ажлын хүрээнд цаашид Авлигатай тэмцэх газар Улсын Ерөнхий прокурорын газар хамтран ажиллаж сургалтуудыг үе шаттай зохион байгуулах юм.