ПРОКУРОР, АЖИЛТНУУД ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТАНД ХАМРАГДЖЭЭ

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУД ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН  СЭРГИЙЛЭХ БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТАНД ХАМРАГДЖЭЭ

 

Орхон аймгийн Прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/63 дугаар тушаалаар батлагдсан "Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангах, учирч болзошгүй гал түймрийн аюулаас прокурор, ажилтнуудын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон төр, нийгмийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн сургалтыг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр аймгийнхаа Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулжээ.

Тус сургалтаар "Гал түймрээс урьдчилан сэргийлэх”, "Өвчтөнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх”, Галын хор хэрэглэх, гал унтраах дадлага олгоход чиглэгдсэн мэдлэгийг олгосны зэрэгцээ Гал унтраах, аврах 56 дугаар ангийн үйл ажиллагаатай прокурор, ажилтнууд танилцсан нь сургалтыг илүү сонирхолтой болгожээ.

Цаашид тус аймгийн прокурорын газраас Онцгой байдлын газартай хамтран гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах дадлага олгох практик сургалтуудыг тогтмол зохион байгуулж байхаар тохиролцсон байна.