ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦЖЭЭ

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан2017 оны 01 дүгээр сарын 31 өдөр болж, 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж баталжээ.

 

Хуралдаанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийнгишүүн, Дүүргийн прокурор Ү.Содномцог оролцож, зөвлөлийнгишүүдэд 2016 оныдүүргийн эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч,өнгөрсөн онд дүүргийнпрокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиосон ажил, түүний үр дүн,тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, салбар зөвлөлийн 2017 оны ажлын төлөвлөгөөндпрокурорын байгууллагаас тусгуулах ажлын санал,гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хамтран ажиллах талаар харилцан ярилцсан байна.

Тус прокурорын газраас 2017онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, бусад байгууллагуудтай хамтран тодорхой ажлуудыг ГХУСАЗЗ-ийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах ажлыг тогтмолзохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан шалгалт, судалгаа, яриа таниулга хийх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах талаар прокурорын мэдэгдэл, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж биелэлт үр дүнг тооцох зэрэг тодорхой арга хэмжээ авч, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр урьдчилан сэргийлж ажиллах зорилт дэвшүүлсэн байна.