ЗАХИРГААНЫ ЖУРМААР БАРИВЧЛАХ БАЙРНЫ АХУЙ НӨХЦӨЛ, АЛБАДАН СААТУУЛАХ АЖИЛЛАГАА ХУУЛЬ ТОГТООМЖИД НИЙЦЭЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
ЗАХИРГААНЫ ЖУРМААР БАРИВЧЛАХ БАЙРНЫ АХУЙ НӨХЦӨЛ, АЛБАДАН СААТУУЛАХ АЖИЛЛАГАА ХУУЛЬ ТОГТООМЖИД НИЙЦЭЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАЖЭЭ

Увс аймгийн прокурорын газрын 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Цагдаагийн газрын захиргааны журмаар баривчлах байрны ахуй нөхцөл болон захиргааны журмаар албадан саатуулах ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тус тус шалгаж мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар дүгнэлт гаргуулахад дулааны хэмжээ, чийгшил зэрэг нь хууль журамд заасан шаардлагыг хангаагүй байжээ.

Шалгалтын дүнг аймгийн Цагдаагийн газрын удирдлагуудыг байлцуулан танилцуулж илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага хүргүүлснмй гадна шаардлагын хувийг Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлэн ажиллажээ.