Аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2015 онд 20 хэрэгт 39 этгээд шийтгүүлж байсан бол 2016 онд 15 хэрэгт 24 этгээд шийтгүүлж хэргийн тоо 5 буюу 25 хувь, шүүгдэгчийн тоо 15 буюу 38 хувиар буурсан байна. Хэргийн ангилалаар авч үзвэл 2 буюу13 хувь нь хүнд, 12 буюу 80 хувь нь хүндэвтэр, 1 буюу 7 хувийг хөнгөн хэргүүд эзэлж байна.
Харин хэргийн зүйчлэлийн хувьд эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан 6, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан 4, 215 дугаар зүйлийн 215.2-д заасан 1, 147 дугаар зүйлийн 147.2-д заасан 1, 98 дугаар зүйлийн 98.1-д заасан 1, 145 дугаар зүйлийн 145.3-д заасан 1 хэрэг тус тус шүүхээр шийдвэрлэгджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба