\"АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА БОЛОН ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ\" СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДЖЭЭ

A- A A+
\

Дундговь аймгийн прокурорын газраас "Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангах, учирч болзошгүй гал түймрийн аюулаас прокурор, ажилтнуудын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгдсэн сургалтыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулжээ.

Уг сургалтыг Аймгийн Онцгой байдлын газрын салаан захирагч, ахлах дэслэгч Б.Одбаяр "Аж ахуйн нэгж байгууллага болон обьектын гал түймрийн аюулгүй байдал” сэдвээр явуулж нийт прокурор, ажилтнуудад мэдээлэл өгсний гадна галын аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Түүнчлэн энэ үеэр прокурор, ажилтнуудад галын хор болон бусад холбогдох багаж, хэрэгслийг хэрхэн хэрэглэх, гал гарсан обьектыг унтраах зэрэг бодит сургуулилтыг зохион байгуулжээ.