АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ БОЛОН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ БОЛОН  ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИАР  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр "БАГАНУУР” ХК-ийн "Эрчим хүчний нэгдсэн хэсгийн” ажилтнуудад "Архидан согтуурахтай тэмцэх тухай”, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулиудаар сургалт зохион байгуулжээ.

Сургалтанд тус хэсгийн удирдах албан тушаалтнууд болон хуулийн хэлтсийн ажилтан, хэсгийн ажилтан, албан хаагчид хамрагдсан байна.

Сургалтын явцад дүүргийн хэмжээнд болон "БАГАНУУР" ХК-ний хэмжээнд гарсан гэмт хэргийн гаралт, тоон үзүүлэлт, шалтгаан нөхцөл, тухайн байгууллагын ажилтан албан хаагчдаас үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг байгууллага дээрээ хэрхэн зохион байгуулах талаар мэргэжил арга зүй зөвлөгөө өгч ажиллажээ.