“ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Баганнуур дүүргийн прокурорын газраас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Багануур дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтэс, Дотоод аудитын алба, шинээр томилогдсон хороодын Засаг дарга нар болон Цэргийн штабын дарга зэрэг захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудад "Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих прокурорын хяналт” сэдвээр сургалт зохион байгуулжээ.

 

Сургалтыг тус прокурорын газрын  Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурор Х.Эрдэнэтуяа явуулж захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад прокурорын хяналтаар илэрсэн зөрчил, дутагдлууд, анхаарах асуудал, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан материалыг хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлаар ярьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Мөн дээрх албан тушаалтнуудаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл, бэрхшээл, хуулийн зарим ойлголтын талаар прокурорт асуулт тавьж хариулт авчээ.