\"ЦАГААН САР\" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЖЭЭ

A- A A+
\

Удахгүй Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас санаачлан тус дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн хяналтанд байгаа хорих ял нь тэнсэгдсэн болон хойшлогдсон ялтнуудыг оролцуулсан "Цагаан сар” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ.

Дээрх ажлын хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн хяналтанд байгаа хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн 68 ялтныг хамруулсан өдөрлөг зохион байгуулж баярын өдрүүдэд биеэ зөв авч явах, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй, нийгмийн хэв журмыг зөрчихгүй байх талаар хяналт хариуцсан прокурор болон цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга, ахлах байцаагч нар яриа, таниулга хийжээ.

Түүнчлэн энэ үеэр хэрэг, зөрчилд холбогдохгүй байх талаар ялтнуудаар баталгаа гаргуулан гарын үсэг зуруулсан ба Нийслэлийн прокуророос ирүүлсэн "Санамж” бичгийг гардуулан өгчээ.

Тус прокурорын газраас санаачлан зохион байгуулж байгаа өдөрлөгийн арга хэмжээний талаар SBN телевизээр прокурор, цагдаагийн холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж олон нийтэд хүргэжээ.