СУМДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
СУМДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫГ ШАЛГАЖЭЭ

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газар нь харъяа нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүргийн хүрээнд Баян-Овоо сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 2016 онд урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиож буй ажил, түүний үр дүнг батлагдсан удирдамжийн дагуу тус прокурорын газрын ахлах прокурор Д.Энх-Оргил, туслах ажилтан Ц.Хулан, Б.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 02 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд шалгажээ.

 

Шалгалтаар сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2017 онд хийх ажлаа төлөвлөж, төлөвлөгөөний төслийг гаргасан боловч салбар зөвлөлийн хуралдаанаар батлаагүй, 2016 онд төлөвлөн хийж гүйцэтгэсэн ажлынхаа биелэлт, хэрэгжилтийг хангалттай бүрэн тооцоогүй, хийсэн ажлаа материалжуулаагүй, энэ чиглэлээр ажиллавал зохих албан тушаалтнууд, салбар зөвлөлийн гишүүдийн хийсэн ажил төдийлөн хангалтгүй, идэвхи сул, үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж цаашид гэмт хэрэг, зөрчил давтан гаргахгүй байлгахад чиглэгдсэн ажил нь хангалтгүй байжээ.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн цагдаагийн байгууллага хийх ёстой мэтээр ойлгон орхигдуулсан шинжтэй зөрчлүүд илэрсэн тул "Шалгалтын дүнг” сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн удирдлагад танилцуулж,илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар прокурорын мэдэгдэл бичиж, холбогдох албан тушаалтанд хүргүүлэхээр тогтсон байна.