ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАН СУРТАЛЧИЛЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАН СУРТАЛЧИЛЖЭЭ

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Ханбогд сум дахь сум дундын шүүхтэй хамтран Баян-Овоо суманд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өдөрлөг зохион байгуулжээ.

 

Өдөрлөгт 100 гаруй иргэд хамрагдсан ба энэ үеэр Сум дундын ахлах прокурор Д.Энх-Оргил Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, товч танилцуулга, байгуулагын зорилго, зорилтын талаар болон тус суманд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгчээ.

Мөн туслах ажилтнуудын зүгээс иргэдэд "Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын талаар товч танилцуулга хийсний гадна "Гэмт хэрэг зөрчлөөс хамтдаа сэргийлье”, "Гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх санамж”, "Прокурорын байгууллагад гомдол, хүсэлт хэрхэн гаргах”, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль” "Гэр бүл бол аз жаргал, ирээдүй, эв нэгдлийн тулгуур үндэс тул гэр бүлийн хүчирхийлэл та бидний сонголт биш”, "архи, тамхины хор нөлөө”, "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрх, үүрэг” зэрэг нийт 8 төрлийн 200 боршур, тараах материалыг тарааж ажиллажээ.