Энэхүү ажлын хүрээнд 2016 онд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зохион байгуулсан ажил, түүний үр дүнгийн байдалтайаймгийн прокурор Ж.Мөнхжаргал биечлэн танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж өгсөн байна.
Мөн Прокурорын байгууллагаас 2016 онд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид хийхээр төлөвлөж буй ажлууд болон "Архидан согтуурахтай тэмцэх тухай", "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хуулийн агуулга, "Согтуугаар гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх нь" сэдвүүдээр хяналтын прокурор А.Ариунзаяа сумын иргэдэд, "Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэгдэж буй гэмт хэргийн онцлог" сэдвээр Тамгын хэлтсийн дарга С.Батзул ахлах ангийн сурагчдад тус тус яриа, таниулга хийж ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба