Сургалтын арга хэмжээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Түмэнбаяр, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг, Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.Сансармаа нар оролцож Аймгийн төрийн алба хаагч нарын сахилга, ажлын хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах асуудлаар мэдээлэл хийж, 2017 оныг төрийн алба хаагч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарлаж байгаатай холбогдуулан цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгчээ.
Энэ үеэр Аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Цэрэнсамбуу Прокурорын байгууллагаас 2016 онд хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажилласан талаар болон прокурорын байгууллагаас хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, прокурорынбайгууллагын үйл ажиллагааг сурталчилжээ.
Тус арга хэмжээнд Дорноговь аймгийн Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр, Шүүхийн шинжилгээ, Өмгөөлөгчдийн зөвлөл, Улсын бүртгэлийн хэлтэс, Тагнуулын хэлтэс зэрэг байгууллагуудын 50 гаруй алба хаагчид оролцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба