УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮЕЭР ӨГӨГДСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР, ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

A- A A+
УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮЕЭР ӨГӨГДСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР, ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

Дорноговь аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Цэрэнсамбуу аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнуудыг хамруулан 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр "Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн”-ний хөтөлбөрийн дагуу Улсын Ерөнхий прокурорын туслах, хэлтсийн дарга нар болон Улсын Ерөнхий прокурорын орлогч нараас өгсөн үүрэг чиглэл, Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангаас Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн дээр хэлсэн үг, өгсөн үүрэг даалгавар зэрэг асуудлаар сургалт зохион байгуулжээ.

 

Дээрх арга хэмжээг тусгай төлөвлөгөөний дагуу дотоод ажлын өдрөөр хийсэн ба дээрх удирдах ажилтнуудаас өгсөн үүрэг, даалгавар, чиглэлийг прокурор бүрт хувилан өгч, удирдамжийн баримт бичгийн хавтас нээсэн ба хэрэгжүүлж ажиллахад анхаарах асуудлаар тодорхой үүрэг, чиглэл өгсөн байна.