Шалгалтаар сахилгын байр нь 2013 онд зураг төсөлгүй, хорих ангийн дотоодын нөөцөөр барьж ашиглалтанд оруулсан, улсын комисст хүлээлгэн өгөөгүй, ашиглаж эхэлсэн үеэс барилгын хувийн хэрэг хөтлөөгүй, халаалт, хэрэглээний усан хангамж нь хэсгийн системд холбогдсон ба сахилгын 2 өрөө, тусгаарлах 1 өрөө, үүдний коридор хэсгийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээр гаргуулсан дүгнэлтээр сахилгын өрөөний агаарын дулаан 9.6 хэм, харьцангуй чийглэг 53.8%, гэрэлтүүлэг 51.6 люкс, агаарын урсгалын хурд 0.0 м/с байгаа нь "Агаарын чанар, Техникийн ерөнхий шаардлага” MNS 4585.2007 стандартын "Дотоод орчны агаарын физикийн үзүүлэлт”-ийн зөвшөөрөгдөх хэмжээнд нийцээгүй дүгнэлт гарчээ.
Иймд Дүүргийн Прокурорын газраас дээрх зөрчлүүдийг арилгуулахаар прокурорын шаардлага бичсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба