ХОРИХ АНГИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЯВУУЛЖ, ЯЛТНУУДАД ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

A- A A+
ХОРИХ АНГИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЯВУУЛЖ, ЯЛТНУУДАД ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

Төв аймгийн Прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хорих 415 дугаар ангиас ирүүлсэн хүсэлтийн дагуу Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт ажилтан, албан хаагчдад "Албан хаагчид гэмт халдлага эрсдлээс өөрийгөө хамгаалах нь”, "Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс уьдчилан сэргийлэх тухай”, "Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийн хор уршиг, түүний сөрөг нөлөө”, "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт явуулжээ.

Сургалтыг тус аймгийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор А.Аварзэд явуулсан ба сургалтын төгсгөлд заасан сэдвийн хүрээнд оролцогчдоос тестээр шалгалт авч, үр дүнг тооцсон байна.

Мөн Хорих 415 ангид ял эдэлж байгаа нийт ялтнуудад гэмт хэрэг, сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялтнуудын хоорондын харилцаа хандлага, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхийн ач холбогдол, үр дүнгийн талаар яриа хийж, тэдний сонирхсон асуултанд хариулжээ.