Ажилласан жил, ажлын туршлагыг харгалзан анхан болон үргэлжилсэн шатны гэсэн ангилалд хамруулан, сургалтыг явуулж байгаа бөгөөд 2017 оны үргэлжилсэн шатны анхны сургалт 2017 оны 02 дугаар сарын 06-наас 09-ны өдрүүдэд Улсын Ерөнхий прокурорын газрын "Сургалт, судалгааны төв"-д явагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн сургалтанд Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газруудад 4-өөс дээш жил ажиллаж байгаа 26 прокурор хамрагдсан бөгөөд 40 цагийн сургалтаар 17 төрлийн хичээлийг Сургалт, судалгааны төвийн багш, прокурорууд болон зочин багш нар заасан юм.
Сургалтын хамрагдсан прокуроруудад сертификат гардуулах арга хэмжээ 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт болж Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Тамгын газрын орлогч дарга Ш.Сүхбат, Сургалт судалгааны төвийн захирал М.Гантулга нар гардуулан өгч баяр хүргэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба