Түүнчлэн "Эрх зүйн мэдээллийг иргэн бүрт” аяны хүрээнд Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны А/05, А/09 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ын 2.5 дахь заалтыг хангах, ялтнууд гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор аймгийн прокурор, Цагдаагийн газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр "Сургалт-яриа таниулга” хийжээ.
Сургалт, яриа, таниулгын хүрээнд Монгол Улсын Их хурлаас шинэчлэн баталсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны А/05, А/09 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам” болон Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн А/91 дугаар тушаалаар баталсан "Прокурор хилийн хориг тавих, цуцлах журам”-ын талаар туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраа, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Бүрэнтөгс, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батчулуун нар тус тус мэдээлэл хийсэн байна.
дээрх арга хэмжээнд нийт 18 хүн хамрагдсан ба сар шинийн баярын өдрүүдэд гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдохгүй байх талаар зөвлөгөө өгч, баталгаа гаргуулан авчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба