ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

A- A A+
ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

Баянгол дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж Дүүргийн прокурор Н.Энхтуяа Тамгын хэлтсийн дарга Р.Машлай нар оролцсон ба дүүргийн прокурорын зүгээс ..2016 онд тус дүүргийн нутаг дэвсгэрт гарсан эрүүгийн хэрэг, хэргийн эцэслэн шийдвэрлэлт болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээрхийсэн бусад ажлын талаар танилцуулга хийжээ.

 

Түүнчлэн хуралдаанаар 2016 оны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тайлан мэдээг сонсож, 2017 оны төлөвлөгөөг эцэслэн баталсан байна.

Хуралдаанд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Энхзаяа, ГХУСАЗСЗ-ийн гишүүн Б.Бурмаа, Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн дарга А.Батбаяр, Цагдаагийн 2-р хэлтсийн дарга Г.Цэргийнхүү, Замын цагдаагийн тасгийн дарга А.Батбаяр, Дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Жанчивнямбуу, болон бусад албаны хүмүүс оролцжээ.