ШИНЭЭР БАТЛАГДСАН ХУУЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ШИНЭЭР БАТЛАГДСАН ХУУЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ,  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 

Орхон аймгийн прокурорын газраас 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” хэрэгжиж эхэлсэн, мөн Эрүүгийн хуулинд "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх /1201-р зүйл/ гэмт хэрэг шинээр нэмэгдсэнтэй холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч нарт дээрх хууль, тогтоомжийн талаар мэдээлэл хийн, сургалт зохион байгуулжээ.

 

Сургалт, мэдээллийг тус прокурорын газрын орлогч прокурор С.Ёндонсамбуу, хяналтын прокурор Б.Бүжинлхам нар удирдан явуулсан ба "Гэр бүлийн хүчирхийллийн талаар үндсэн ойлголт”, "Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, таслан зогсоох талаар авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах аргачлал”-ын талаар харилцан ярилцаж, практикт тулгарч буй хүндрэл, бэрхшээл тулгамдаж буй асуудлын санал солилцсон байна.