Журмын хэрэгжилтийг шалгасан шалгалтын дүнг аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнуудад мэдээлж цаашид анхаарах асуудлаар тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.
Мөн Аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг хамруулан шалгалтын дүнгийн талаар танилцуулан журмыг нэг мөр хэрэгжүүлэх цаашид анхаарах асуудлаар сургалт хийж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт зөвлөмж өгч, Аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжавд шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, Эрүүгийн хэргийг шилжүүлэх, хүлээн авах журмын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авахуулахаар албан бичиг хүргүүлэн ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба