Энэ үеэр сурагчдад Хар тамхины хор уршгийг таниулсан гарын авлага тараасны гадна дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор Э.Халиун болон Эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Б.Өлзийхутаг, дэслэгч Б.Тэлмүүн нар хичээл заасан нь цаг үеээ олсон, хүртээмжтэй ажил болсон талаар сургалтанд хамрагдсан сурагчид болон сургуулийн захиргаанаас талархал илэрхийлжээ.
Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Булганмаа, мэргэжилтэн Б.Булгантамир, Л.Баярцэцэг, дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор Э.Халиун, Б.Бат-Эрдэнэ, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Б.Өлзийхутаг, дэслэгч Б.Тэлмүүн, Гэр бүл хүчирхийлэлтэй тэмцэх тасгийн ахлах ахмад Б.Мөнхзул, 2 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Даваажаргал нар оролцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба