2. Засгийн газрын тогтоол
ХХДХ нь эрүүгийн эрх зүйгээр зохьцуулагдах эсхүл түүнд нөлөөлөх хүчин зүйл биш бөгөөд хөдөлмөрийн эрх зүйгээр зохьцуулагддаг харилцаанд зөвхөн ажил олгогч, ажилтан 2-н хоорондох харилцааны тэгш, шударга байдлыг хангахад мөрдлөг болгосон хэмжүүр юм.
№
Засгийн газрын тогтоолын огноо, бусад
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
Хугацаа
1
2002.12.25 № 263
30000 төгрөг
2 жил
2
2004.01.07 № 4
40000 төгрөг
1 жил 4 сар
3
2005.05.25 №112
42500 төгрөг
7 сар
4
2006.02.08 №14
53000 төгрөг
9 сар
5
2007.01.10 №12
69000 төгрөг
6 сар
6
2007.07.10 №174
80000 төгрөг
2 сар 17 хоног
7
2007.09.27 №240
90000 төгрөг
3 сар
8
2007.12.26 №350
108000 төгрөг
3 жил 5 сар
9
2011.04.05 №1
140400 төгрөг
3 жил
10
2013 .04.11№07
192000 төгрөг
одоог хүртэл
11
2016 .04.20 №04
240000 төгрөг
2017 оны 01.01-нээс мөрдөнө.
Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйл. Хохирлын хэмжээг тодорхойлох
29.1.Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус, тавиас дээш нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг үлэмж, нэг зуун хорин таваас дээш хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг их, хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг онц их гэж тооцон хохирлын хэмжээг тодорхойлно.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт ”үнэ цэнэ” гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүн” гэж тодорхойлсон байх бөгөөд ХХДХ нь эд зүйлийг үнэлэх шалгуур биш болох нь хуулийн тодорхойлолтоос харагдаж байна. Хөрөнгийн үнэлгээ, холбогдох журмыг баримтлан эд хөрөнгөд учирсан хохирлыг тооцсны дараа "иргэн танд учирсан хохирол ХХДХ-нд хүрэхгүй байна” хэмээн Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийг баримтлан уг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах эсхүл бусдын эд хөрөнгөд гэмт халдлагаар хохирол учруулсан этгээдэд "таны бусдад учруулсан хохирол ХХДХ-нд хүрээгүй тул та чөлөөтэй” хэмээн ял завшуулж байгаа нь шударга ёсонд нийцэж байгаа эсэхэд анхаарлаа хандуулах цаг болжээ.
Жишээ 1. Тэтгэврийн хөгшин А-гийн хэрэглэдэг хөөрөг 190,000 төгрөгний үнэтэй. Жирийн албан хаагч Б-Гийн хөөрөг 200,000 төгрөгний үнэтэй, бизнесмен В-гийн хөөрөг 10 сая төгрөгний үнэтэй. Гурван иргэн хулгайн гэмт хэргийн улмаас хөөргөө алдсан. Иргэн А-гийн хувьд түүний эдэлж хэрэглэдэг хөөрөг нь ХХДХ буюу 192,000 төгрөгт хүрэхгүй тул түүнийг хулгайлсан этгээд энэ хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээхгүй тул тэтгэврийн хөгшин хохироод гэмт этгээд ял завшаад үлдэнэ.
Б-гийн хөөргийг хулгайлсан этгээд ял шийтгэл хүлээнэ, учир нь ХХДХ-нээс илүү буюу 8,0 мянган төгрөгөөр илүү үнэлгээтэй хөөрөг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол /ХХДХ-г 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ/ учруулсан тул ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /960,000-9,600,000 төгрөг/ торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Гэмт этгээд эрхэлсэн тодорхой ажилгүй тул 200,000 төгрөгний үнэтэй хөөрөг хулгайлсны төлөө 960,000 төгрөгний торгууль төлөх боломжгүй тул хохирлоо төлсөн байсан ч торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ПРОКУРОР, ХУУЛЬ ЗҮЙН
УХААНЫ ДОКТОР БЯМБАЖАВЫН ӨНӨРМАА
[2] 2007-12-26, 2008-02-01, 2008-04-25, 2009-12-24, 2011-12-15, 2012-01-19, 2014-01-16, 2015-08-17, 2016-12-22
[3] Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилсөн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтооход шууд нөлөөлдөг.
[4] Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиас дэлгэрэнгүйг харах
[5] Цаашид ХХД гэж томъёолно.
[6] Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйл
[7] Улсын Дээд Шүүхийн тогтоол, 2009-05-22, № 15, Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тайлбар
[8]Хууль зүйн үндэсний хүрээлэн, 2009 он, "Хохирогчийн эрхийн хэрэгжилтийн төлөв байдал" судалгааны тайлангаас Монгол Улсад хохирогч өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлэх эрхээ эдэлж чадаж байгаа эсэхийг дэлгэрэнгүй харах.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба