МАНЛАЙ СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
МАНЛАЙ СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН  СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫГ ШАЛГАЖЭЭ

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбадорж тус аймгийн Манлай суманд ажиллах үеэрээ Гэмт хэргээс урьдчилан салбар зөвлөлийн 2016 он, 2017 оны 02 дугаар сарын байдлаар хийж гүйцэтгэсэн ажил, үр дүн болон хэсгийн төлөөлөгчийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, холбогдох заавар журмын дагуу явагдаж байгаа эсэхийг ахлах прокурорын баталсан удирдамжийн дагуу тус тус шалгажээ.

Шалгалтаар 2016 оны төлөвлөгөөний биелэлт тооцоогүй, төлөвлөгөө тасарсан, 2017 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэн батлаагүй зэрэг зөрчил, дутагдал илэрсэн тул зөвлөлийн гишүүдийг байлцуулан танилцуулж, тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан байна.

Түүнчлэн илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд мэдэгдэл бичиж холбогдох албан тушаалтнуудад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.