ХИЛИЙН ТУХАЙН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ ЗААЛТААР СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

A- A A+
ХИЛИЙН ТУХАЙН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ ЗААЛТААР СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

Монгол Улсын Хилийн тухай хууль 2016 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлаар шинэчлэн батлагдаж,2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга С.Батзул 2017 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр Хилийн 0101 дүгээр ангийн хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад сургалт явуулжээ.

 Хилийн тухай хуулийн 31.6.9 дэх хэсэгт зааснаар хилийн төлөөлөгч, орлогч туслагч нь улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн этгээдийг шалгах зорилгоор зургаан цагаас илүүгүй хугацаагаар түр саатуулах, зөрчил гаргасан этгээдийн баримт бичгийг шалгах, түүний өмчлөлд, эсхүл эзэмшилд байгаа эд зүйл, биед үзлэг хийх, эд зүйл, баримт бичгийг түр хугацаагаар хураан авах, битүүмжлэх, согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах, гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг мөрдөх үед байгууллага, иргэний орон байранд нэвтрэн орох, түр саатуулагдсан этгээдийн эд зүйл, биед үзлэг хийсэн, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тохиолдол бүрд хуульд заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ гэх заалтын хүрээнд сургалтыг явуулсан байна.