ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ЗӨВЛӨЛИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ЗӨВЛӨЛИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/23 тушаалаар прокурорын байгууллагын хэмжээнд биеийн тамир спортын арга хэмжээг зохион байгуулж байх ажлыг хариуцах үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

Зөвлөлийн даргаар Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбат, дэд даргаар Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Баярсайхан, нарийн бичгийн даргаар Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт хэлтсийн хяналтын прокурор Т.Мөнхбаяр нарыг томиллоо.

Харин зөвлөлийн гишүүдээр Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын орлогч дарга Ш.Сүхбат, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавиххэлтсийн хяналтын прокурор Л.Бадралт, Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Болор-Эрдэнэ, Нийслэлийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга У.Золжаргал, Тээврийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Б.Цоодол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурор О.Алтангэрэл, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийнпрокурор Д.Отгонбаяр, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын орлогч Т.Мөнхжаргал нар тус тус сонгогдлоо.