Сургалтыг Эрүүгийн хуулийн 181-р зүйлийн зүйлчлэл, анхаарах асуудал сэдвээр Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төвийн судлаач, сургагч багш, хяналтын прокурор Г.Оюунбаяр явуулж, сургалтанд оролцогчдоор бодлого бодуулж, харилцан ярилцсан нь үр дүнтэй ажил боллоо.
Сургалтанд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд болон дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид нийт 40 гаруй хүн оролцов.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба