Арга хэмжээнд Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс, 1-5 дугаар багийн Засаг дарга, хэсгийн байцаагч нар болон захиргааны хяналтанд авагдсан 34 ялтанхамрагдсан байна.
Өдөрлөгийн арга хэмжээнд Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Б.Уранчимэг "Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр чиг баримжаа өгөх”, хяналтын прокурор Б.Батбаяр "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, "Гэр бүлийн хүчирхийлэл”, хүүхдийн байцаагч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэтуяа "Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт”, саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад Ч.Аззаяа "Архины хор уршиг”, Энэрлийн-Үүд НҮТББ-ын тэргүүн Н.Энхжаргал "Архи нийгмийн тахал” Шири шири” төвийн багш Н.Эрдэнэбаяр "Амьдралын зөв хэв маягт яаж суралцах вэ” сэдвүүдээр сургалт хийжээ.
Мөн лектор төвийн илтгэгч Б.Бат-Отгоны "Амьдрах ухаан”, "Нийгэмд биеэ хэрхэн авч явах вэ”сэдвүүдээр хийгдсэн 30 минутын бичлэгийг сургалтанд хамрагдсан иргэдэд үзүүлж, Хууль зүйн яамны харьяа хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн Замын-Үүд сум дахь салбарын улсын өмгөөлөгч Б.Энхтуяа хууль зүйн туслалцааны төвийн зорилго, хийж буй ажлынхаа талаар танилцуулж, төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх үйлчилгээний талаар мэдээлэл хийсэн байна.
Түүнчлэн "Хөдөлмөр эрхлэлт”, "Бичил зээлийн үйлчилгээ”, "Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх төвийн танилцуулга”, "Архидалт ба стресс”, "Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн товч танилцуулга”, "Бясалгал ба амьдрал” зэрэг 6 төрлийн 67 ширхэг гарын авлага, материалыг тараан ажиллажээ.
Прокурорын байгууллагаас санаачлан явуулсан өдөрлөгт зориулан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Х.Буянжаргал, Олон нийтийн цагдаагийн ажилтан Б.Шинэбаяр нар урлагийн тоглолт хийсэн ба орон нутгийн "Халиун” телевизээр мэдээ бэлтгүүлэн ТV-9 телевизээр гаргуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба