“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА, БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВУУЛЛАА

A- A A+
“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА, БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвөөс 2017 оны 2 дугаар сар 15-ны өдөр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, бусад хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт” сэдэвт сургалт явууллаа.

 

Сургалтыг туст өвийн сургагч багш, хяналтын прокурор Г.Оюунболд нь явуулж, Нийслэлийн прокурорын газар болон Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газруудаас гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр мэргэшсэн 8 сургагч багш,  прокурорыг оролцуулан шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан захиргааны зөрчлийг шалгах, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал, гарч болзошгүй хүндрэл, бэрхшээл тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хичээл зааж, харилцан санал солилцлоо.