ЦАГДАН ХОРИХ БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЖЭЭ

A- A A+
ЦАГДАН ХОРИХ БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЖЭЭ

Төв аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Энхболд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Төв аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хоригдож буй этгээдүүд, ял эдлэж байгаа ялтнуудтай биечлэн уулзаж, тэдгээрийн эрхийг хэрхэн хангаж байгаа байдалтай танилцжээ.

Танилцах ажиллагаагаар Цагдан хорих байранд Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 33, 34 дүгээр зүйл, "Хорих байрны дотоод журам”-ын 12 дугаар зүйл болон Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/ Ерөнхий ассамблейн 1988 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 43/173 дугаартай тогтоолоор батласан "Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогц”-ын 1 дүгээр зарчим, Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/ 1955 онд Швейцарь улсын Женев хотод хуралдсан 1 дүгээр их хурлаар батласан "Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмүүд”-ийн 12 дахь хэсгийг тус тус зөрчсөн зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар Прокурорын шаардлага бичсэн байна.