Улсын Ерөнхий прокурорын газраас Гал тахиа" жилийн босгон дээр тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүндэтгэн, хүлээн авах арга хэмжээний үеэр прокурорын байгууллагын алтан үеийн түүхийг бичилцэж явсан эрхэм хүмүүсийн нэг болох хууль зүйн ухааны доктор, ахмад прокурор Цэрэнбалжирын Бүжинлхамтай уулзаж, ярилцлаа.
Тэрээр Монгол Улсад хуулийн дээд боловсрол эзэмшсэн 2 дахь эмэгтэй хуульч, хууль зүйн ухааны анхны эмэгтэй доктор, 1968 оноос Улсын прокурорын газрын Шүүх хяналтын хэлтсийн даргаар ажилласнаар тус байгууллагын анхны эмэгтэй туслах прокурор, 1972 онд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 96-р тогтоолоор байгуулагдсан "Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэн"-ийн тулгын чулууг тавилцсан гээд олон онцлох зүйлтэй эрхэм хүн билээ.
Та "Эрүүгийн анхан шатны шүүн таслах ажиллагаанд тавих прокурорын хяналтыг боловсронгуй болгох нь" сэдвээр доктороо хамгаалсан гэлээ. Тухайн үед шүүн таслах ажиллагаанд прокурор хэрхэн хяналт тавьдаг байсан юм бэ.
Дурсамж, сургамжтай сайхан ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Урт насалж удаан жаргаарай.
Ярилцсан: Ц.Өлзийжаргал
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба