АХМАД ПРОКУРОР, АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

A- A A+
АХМАД ПРОКУРОР, АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 17 дугаар жарны "Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан тус прокурорын газарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан ахмад прокурор, ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Уг арга хэмжээнд Л.Адъяа, А.Содномдаржаа, П.Цэдэн, Б.Чулуунцэцэг, Т.Туул, Г.Гүнсэнхорлоо, Н.Батцэнгэл, М.Бадам, Л.Чимэдлхам, Л.Оюунчимэг, Ж.Болдбаатар, Ц.Мөнхтуяа нарын ахмадууд хүрэлцэн ирсэн бөгөөд урилгаар Ахмадын холбооны тэргүүн Г.Бадамханд, УЕПГ-ын Ахмадын хорооны дарга Д.Эрдэнэчимэг, НПГ-ын ахмадын хорооны дарга М.Туяацэцэг нар оролцлоо.

Хүндэтгэлийн уулзалтын үеэр ахмад прокурор, ажилтнууд прокурорын байгууллагад ажиллаж байсан үеээ дурсаж ажлын дадлага, туршлагаасаа хуваалцжээ.