ТЭНСЭН ХЯНАН ХАРГАЛЗАХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТНУУДАД ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ТЭНСЭН ХЯНАН ХАРГАЛЗАХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТНУУДАД ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Дундговь аймгийн Прокурорын газраас 2017 онд дэвшүүлсэн "Хорих ял нь тэнсэгдсэн болон хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан ялтнуудад тавих хяналтыг сайжруулах” зорилтын хүрээнд шүүхээс хорих ялыг нь тэнсэж хянан харгалзсан, хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан ялтнуудад "Төгс оршихуй” төрийн бус байгууллагын мэргэжилтнээр "Хүн өөрийгөө удирдах чадвар” сэдвээр яриа хийлгэсэн байна. Түүнчлэн аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн ахлах байцаагчаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар сургалт зохион байгуулжээ.