Мөн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч цагдаагийн хошууч Л.Өлзийжаргал "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс тус сумын Засаг даргаар ахлуулсан багийн дарга, сургуулийн нийгмийн ажилтан, цагдаагийн хэсгийн байцаагч нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг байгуулж ажиллах талаар заавар зөвлөгөө өгч, цаашид хамтарсан багийн үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэн ажиллах талаар сургалт зохион байгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба