Эхний сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Г.Гэрэлтуяаг урьж 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр "Яллах дүгнэлтийн хууль зүйн шаардлага, яллах дүгнэлт бичих аргачлал, анхаарах асуудлууд” сэдвээр хийжээ.
Энэ үеэр тухайн дүүргийн прокуроруудын яллах дүгнэлт үйлдэхдээ гаргаж буй алдаа дутагдал, зөрчлийг жишээ баримтаар үзүүлэн дүгнэн хэлэлцсэн ба аргачилсан зааварт орсон нэмэлт өөрчлөлтүүд, "Яллах дүгнэлт”-ийн шинэчилсэн загвар зэрэг асуудлуудаар прокурорууд санал солилцон, харилцан ярилцаж идэвхтэй байдлаар оролцсон нь үр дүнтэй ажил болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба