АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ, СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ,  СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 

 

Булган аймгийн прокурорын газраас санаачлан татварын хэлтсийн улсын байцаагчид болон бүх сумдын татварын улсын байцаагч нарыг оролцуулсан уулзалт, сургалтыг  2017 оны 02 сарын 17-ны өдөр  зохион байгуулжээ.

 

Сургалт, уулзалтаар Булган аймгийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурор, Татварын Ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан журмыг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаа талаар хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгч,  2017 онд тус журмыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллахад анхаарах асуудал, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны чанар, үр дүнгийн талаар санал солилцсон байна.

Тус прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Сувдаа "Захиргааны хэрэг бүртгэлт явуулахад анхаарах асуудлууд” сэдвээр сургалт явуулсан ба Аймгийн прокурор Б.Лхагвасүрэн Улсын Ерөнхий прокурорын газраас 2017 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд Прокурорын байгууллагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу прокурор төрийн байгууллагын ашиг сонирхолыг хамгаалах үүргийг хэрэгжүүлэх, иргэний хэргийн шүүх хуралдаанд прокурор оролцуулах хүрээнд хэрхэн хамтран ажиллах, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, үр дүнг тооцох талаар хэлэлцэж тогтмол хугацаанд хамтарсан зөвлөлгөөнийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Улсын Ерөнхий прокурорын газраас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэхэд чиглэгдсэн ажил болжээ.