Зөвлөгөөнд аймгийн ИХТ-ын дарга болон шүүх, прокурор, цагдаагийн газраас тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн ба аймгийн прокурор Т. Батсүх "Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг бууруулахад ялын бодлогыг анхаарах нь” сэдвээр сонсгол тавьж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь нас хохироосон бол түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлдэг байхын ач холбогдол, тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсний хор холбогдлын талаар ойлгомжтой, энгийн байдлаар тайлбарлаж ярьсан нь оролцогчдын анхаарлыг татсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба