ГАМШИГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ГАМШИГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,  АВРАХ АЖИЛЛАГААНЫ СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ

Аймгийн прокурорын газраас Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/63 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ын 6.2 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Онцгой байдлын газартай хамтарч "Нурангаас эрэн хайх аврах ажиллагаа” сэдэвт дадлага, сургуулилтийг батлагдсан төлөвлөгөөний дагуу  зохион байгуулжээ.

Сургуулилтын зорилго нь Гамшигаас хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыгхэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд прокурор, албан хаагч нарыг сургаж дадлагажуулахад чиглэгдсэн байна.

Энэ үеэр гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт, цагийн байдалд үнэлгээ өгч эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, аврах бүлэг эрэх хайх аврах ажиллагаа явуулах схем зураг гаргах, прокурорын газрын план зураг, зам гарцын судалгаа гаргах, аврах ажиллагаанд оролцох аврах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, ослын голомтондүзлэг шалгалт хийж нэрвэгдэгсдийн байрлалыг илрүүлэн аврах ажиллагааг зохион байгуулах, барилгын 2 давхраасторхон дамнуургаар 1 нэрвэгдэгчийг гаргах, гарын доорх материал ашиглан дамнуурга хийж нэрвэгдэгчийг зөөвөрлөх, 3 давхараас2 нэрвэгдэгчийг цонхоор буулгах, байгууллагын гал унтраах бүлгийн албан хаагч нараар тэвшинд асаасан галыг гал унтраагуураар унтраалгах, прокурорын газрын нэг албан хаагч нэрвэгдэгсэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэжээ.

Дээрх арга хэмжээнд Онцгой байдлын газрын аврах, гал унтраах 12 дугаар ангийн 1-р салаа, эрэн хайх аврах бүлэг, шуурхай албаны авто машин болон гал унтраах АЦ-40 авто машин, прокурорын байгууллагын албан хаагч нар оролцсон байна.

Түүнчлэн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн дарга, онцгой байдлын ахмад Г.Ганбаатар "Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа”, "Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ажиллагаа”, Онцгой байдлын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч С.Пүрэвсүрэн "Галын аюулгүй байдал, гал унтраах багаж хэрэгслийг ашиглах” сэдвүүдээр прокурор, ажилтнуудад сургалт хийсэн байна.