Сургалтын явцад аймгийн прокуророос прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Монгол Улсын Ерөнхий прокуророос өгсөн үүрэг болон үндсэн хяналтуудын чиглэлээр анхаарах асуудал, дээрх сургалтын материалуудыг нэгтгэн гарын авлага болгож ахлах, хяналтын прокуроруудад өгч өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон байна.
Түүнчлэн цаашид прокуроруудын хийсэн ажлыгтухай бүр нь тооцож заалт чиглэл өгч байх, ”Улсын яллагчийн мэтгэлцэх ур чадвар”-ыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийхийг Сум дундын ахлах прокурорууд болон орлогч прокурорт анхааруулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба