СУРАГЧДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ЯРИА ХИЙВ

A- A A+
СУРАГЧДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ЯРИА ХИЙВ

Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагчдад 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон энэ хууль батлагдсантай холбоотойгоор Захиргааны хариуцлагын тухай хууль болон Эрүүгийн хуулинд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар хууль сурталчлах ажлыг хийж, тус сургуулийн ахлах ангийн 70 гаруй сурагчид хамрагджээ.

Энэ үеэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр сурагчдад Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуулийн талаар сонирхож асуусан асуултанд дэлгэрэнгүй тайлбарлан өгч, тухайн хуулинд зааснаар иргэн хүн хэрхэн мэдээ, мэдээллийг хуулийн байгууллагад өгөх, өгсөн мэдээ, мэдээллийг хэрхэн нууцлах, анхаарах асуудлын талаар ярилцаж зөвлөгөө өгсөн байна.