ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэрэгт хураагдсан эд зүйл, эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, шийдвэрлэлтийн байдлыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст шалгажээ.

Шалгалтаар Эд мөрийн баримтыг бүртгэхдээ тухайн эд зүйлийн төрөл, онцлох шинж, хариуцах албан тушаалтан зэрэг тусгавал зохих зүйлийг үнэн зөв нэг бүрчлэн бичиж хэвшээгүй, хэрэг, материалын дугаар тодорхойгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг хаягжуулж шошго наадаггүй, зарим нэг хэргийн эд мөрийн баримтыг тус тусад нь бүртгэснээс эд мөрийн баримт салж үлдэх, дутах, эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, Харъяаллын дагуу эрүүгийн хэргийг шилжүүлэхдээ эд мөрийн баримтыг хэргийн хамт шилжүүлэх ажиллагаа нь бүрэн хийгдээгүй, Хэргийн газрын үзлэгээр хураагдсан эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргадаггүй, үзлэгээр хураагдсан эд зүйлсийг шийдвэрлээгүй, Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс болон барьцаа хохирол төлүүлэхээр авсан бэлэн мөнгө, үнэт эдлэл, бичиг хэргийн эд зүйлсийг тусад нь хадгалах тавиурыг хаягжуулаагүй, өрөөний хаалганд лац ломбо, цонхыг хамгаалалт бэхэлгээ хийгээгүй, зориулалтын галд үл автах хүндрүүлэгчтэй сейфэнд хадгалаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Шалгалтын дүнг Дүүргийн прокурорын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 02 сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийг 2017 оны эхнээс зохион байгуулалтын арга хэмжээ авч өөрсдөө санаачлага гарган цэгцлэн байгаа гэж дүгнээд илэрсэн зөрчлийг арилгах, устгах эд мөрийн баримтыг шийдвэрлэх хугацаатай үүрэг даалгавар өгч, Цагдаагийн 2 дугаар хэлтэст шаардлага бичсэн байна.

Мөн прокуроруудаас Улсын Ерөнхий прокурорын баталсан "Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх ажлын аргачилсан заавар”-т зааснаар хураан авсан эд зүйлийг хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага хариуцан хадгалах ба прокурорын шийдвэрийн талаар дээд шатны прокурорт гомдол гаргах хугацаа дууссаны дараа тухайн хэргийг шийдвэрлэсэн прокурор, туслах ажилтан тогтоолын хувийг цагдаагийн байгууллагад хүргүүлэх ажиллагаа орхигдсон байна гэж үзэн хяналтын 2 прокурорт хариуцуулан тогтмол тулгалт хийж байх шийдвэр гаргажээ.