Уг зөвлөгөөнд аймгийн ГХУСАЗЗ, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Ногооннуур, Улаанхус сумын ИТХ-ын дарга, Засаг дарга болон эдгээр сумдын малчдын төлөөлөл оролцсон байна.
Энэхүү зөвлөгөөнийг анх 2014 онд аймгийн прокурорын газар санаачлан зохион байгуулснаар жил бүр ажлын үр дүнгээ шүүн хэлэлцдэг уламжлал тогтсон ба улмаар зохих үр дүнгээ өгч 2016 онд Улаанхус сумаас хилийн малын хулгай гараагүй, Ногооннуур суманд 3 удаа гарч өмнөх 2015 оноос буурсан байна.
Зөвлөгөөнд "Хил дамнасан малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа” гэсэн илтгэл хэлэлцүүлсэн байна.
Баян-Өлгий аймгийн хойт хил буюу Монгол улс, ОХУ-ын хилээр гарч буй малын хулгайн гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөнд оролцогчид олон талаас шүүн хэлэлцэж, санал солилцжээ.
Зөвлөгөөнөөс 2017 онд тус аймаг, хил орчмын нутаг дэвсгэрт малын хулгайгүй болох хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор Засаг дарга, малчин, баг, сум, хилчид, хуулийн байгууллагууд хамтран ажиллах "Санамж бичиг” байгуулж, ажлын төлөвлөгөө гаргажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба