ЦАХИМ БҮРТГЭЛИЙН ТАЛААРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЦАХИМ БҮРТГЭЛИЙН ТАЛААРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий прокуророос Удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөний үеэр "Цахим бүртгэлийг буруу, дутуу бүртгэх зөрчил гарсаар байгааг анхаарч ажиллах талаар" өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын Сургалт, судалгааны төв, Улсын Ерөнхий прокурорын газрын Дүн шинжилгээ, судалгаа хяналт шалгалтын хэлтэс хамтран 21 аймаг 8 сум дундын прокурорын газрын прокурор, туслах ажилтнуудыг оролцуулсан сургалтыг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр онлайнаар зохион байгууллаа.

 

Сургалтыг Дүн шинжилгээ, судалгаа хяналт шалгалтын хэлтсийн програмист Б.Дэлгэрсүрэн явуулж, тэдний асуусан асуултанд хариулт өглөө.