XVII дугаар жарны Гал тахиа жилийн сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар прокурорын байгууллагад олон жил идэвхи, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Бат-Орших, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын туслах прокурор Д.Мөнх-Очир нар "Алтан гадас одон"-гоор, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ё.Наранчимэг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын орлогч Ц.Хашбаатар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан нар "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар тус тус шагнагдлаа.
Шагналыг 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан гардуулан өгч баяр хүргээд, ажлын амжилт, эрүүл энхийг хүслээ. Тус арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын орлогч, туслах прокурор, хэлтсийн дарга нар болон зарим дүүргийн прокурорууд байлцав.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба