ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЛЭХ АСУУДЛААР СУРГАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЛЭХ АСУУДЛААР  СУРГАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Их Засаг Олон Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхмийн ахлах багш, докторант С.Тэгшжаргал Хан-Уул дүүргийн прокурорын газрын дотоод сургалтын хөтөлбөрийн дагуу эрүүгийн хэргийг зүйлчлэхэд анхаарал татаж буй асуудал болох "Гэм буруугийн андуурал” сэдвээр сургалт явуулж, онол практикийн хэлэлцүүлэг хийжээ.

Гэм буруугийн андуурал нь үйлдсэн хэргийн бодит нөхцөл байдлын шинж чанар, нийгмийн аюулын хэмжээ, түүний хууль зүйн мөн чанарыг эндүүрснээр илэрдэг ба андуурлыг хууль зүйн андуурал, бодит байдлын андуурал /факт/ гэсэн ангиллаар үнэлэлт дүгнэлт өгч, эрүүгийн хуулийг хэрэглэж хэвшсэн байна.

Сургалтын үеэр докторант С.Тэгшжаргал : Эрүүгийн эрх зүйн онолын хувьд "Андуурал”-ын тухай ойлголт ухагдахуун байдаг боловч хуулийн хэрэглээнд зүйл заалт байдаггүй, энэ асуудлыг эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд авч үзэх шаардлагатай гэсэн байна.

Франц зэрэг гадны оронд андуурлын байдалд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ялыг хөнгөрүүлэн үздэг байна.