Сар шинийн баярын дараах өдрүүдэд Ерөнхий прокурорын газар хамтын ажиллагаатай улсын зочдыг угтах бэлтгэл хийж, хөл хөдөлгөөн ихтэй байна.
БНХАУ-ын Ардын Дээд прокурорын газрын Прокурорын үндэсний коллежийн захирал ноён Донг Гүйвэн тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий прокурорын урилгаар айлчилж байна.
Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Дээд прокурорын газрын хооронд 2011 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төв, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Дээд прокурорын газрын Прокуроруудын Үндэсний коллежийн хооронд харилцан ойлголцлын Санамж бичгийг үйлдлээ.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Франц Улсын Шүүх яамны харъяа Магистратурын үндэсний сургуультай /Шүүгч, Прокурорын мэргэжлийн сургууль/ хамтран ажиллахаар 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр "Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан.
Хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын Магистрантурын Үндэсний сургуулийн хүндэт профессор, шүүгч Доминик Кужар, Бүгд Найрамдах Франц Улсын Магистрантурын Үндэсний сургуулийн хүндэт профессор, Санхүү эдийн засгийн гэмт хэрэг хариуцсан Парисын Прокурорын газрын туслах прокурор Бруно Натаф нар Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт айлчилж, прокуроруудад 4 өдрийн сургалт явуулж байна.
Дээрх арга хэмжээнүүдээс бэлтгэсэн мэдээллийг фото болон видеогоор хүргэж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба